
Урьдчилсан мэдээ > ХАА-н цаг уурын урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2019-08-22 10:37:06
2019 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж
Газар тариалан эрхэлж буй бүс нутгаар 8 дугаар сарын 20-ны байдлаар улаанбуудай ихэнх нутгаар аарцан бололт, Өвөрхангайн Хархорин, Төвийн Эрдэнэсант, Сэлэнгийн Баянгол сумдад сүүн бололт, Сэлэнгийн Цагааннуурт цэцэглэлтийн үе шатандаа байна. Улаанбуудайн ургалтын байдал ихэнх газарт сайн, харин Булганы Сэлэнгэ, Төвийн Цээлд дунд зэрэг байна.
Төмсний хувьд цэцэглэлтээс цэцэглэлтийн төгсгөлийн үе шатанд ороод байгаа ба ургалтын байдал нийт нутгаар сайн үнэлгээтэй байна.
Газар тариалан бүхий нутгуудад 8 дугаар сарын сүүлчээр агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас дунджаас ахиу орохоор байгаа ба 9 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур болон хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байхаар байна.
9 дүгээр сард үе үе дуу цахилгаантай түр зуурын бороотой. Мөн сарын дунд үеэс хойш нойтон цас орж хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна. Иймд тариа хураалтын ажлыг цаг агаарын тааламжтай үеийг ашиглан, үр тарианы болцоос хамаарч ангилан хадалт болон шууд хураалтыг хугацаа алдалгүй хийхэд анхаарна уу.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
20 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2019/12/15



6 м/с


Шинэ мэдээ

